ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХОББИ
- Byambadorj Yura

- Sep 19
- 2 min read
" Чөлөөт цагаа өнгөрөөх эрх чөлөөгүй эд баялаг ямар ч үнэ цэнэгүй! "
Миний хувьд "хувийн хөрөнгө оруулалт" шиг "төгс ажил" гэж байдаггүй. Би энэ чиглэл рүү амьдралаа чиглүүлж, ажиллахыг хичээдэг. Сонирхоогүй ажлаа хийх шиг тэнэг сонголт гэж байхгүй. Энэ нь таны итгэл үнэмшил, эрч хүчийг аажмаар харанхуй ангал руу сордог. Эрч хүчээ дэмий зүйлд зарцуулснаа дараа нь л ухаардаг.

Шаргуу ажиллаж байсан ч өөртөө цаг гаргах нь үргэлж шинэ эрч хүч нэмдэг. Унгар найз болон түүний хамгийн сайн хамт олонтой 2022. https://medium.com/@byambadorjyura/investors-hobby-d98aea53f118
Гэхдээ чөлөөт цаг авчирдаггүй мөнгө бол утгагүй ажлаас ч дор юм. Өнөөдөр бид үүр цайхаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөх шаардлагагүй ертөнцөд амьдарч байна. Хэрэв таны олсон мөнгөний нэлээд хэсэг нь хоббигоо хөгжүүлэхэд зарцуулагддаг бол би таныг үнэхээр аз жаргалтай хүн гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд энэ нь дэлхийг тойрон аялах нь дамжиггүй.
Хүний хамгийн чухал эрхтэн бол нүд юм. Нүд эзнээ гоо үзэсгэлэн рүү хөтөлж, ертөнцийн гайхамшгийг харуулах тэр үед л хүн хамгийн аз жаргалтай байдаг. Үүнээс илүү аз жаргал гэж бараг байхгүй. Үхлийн орондоо хэвтсэн хүмүүс илүү их аялаагүйдээ харамсдаг гэдгийг та олон удаа сонссон байх. Ийм харамсахгүйн тулд би үргэлж аялахад бэлэн байдаг.
Дашрамд дурдахад, Аялал таны өмнө үргэлж шинэ эрч хүч, шинэ боломж, шинэ ертөнцийг нээж өгдөг бөгөөд эргээд танд илүү их мөнгө олоход тусалдаг. Тийм учраас хоббитой байх нь танд зайлшгүй чухал юм.
Гэсэн хэдий ч та эртнээс аялалдаа мөнгө хуримтлуулж сурах хэрэгтэй. Энэ чиглэлээр тодорхой туршлага хуримтлуулах нь зайлшгүй шаардлагатай. Хувийн санхүүгийн сахилга бат чухал ч нэмэлт орлого олох нь бүр ч чухал.
Миний хувьд эдгээр төрөл бүрийн арилжааны платформууд нь худалдаачны хувьд нэмэлт орлого олоход тусалдаг. Би эдгээр боломжуудыг бүрэн ашиглаж байна. Амьдрал үнэхээр гайхалтай.
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал Бямбадорж.Юра




Comments